НИЙГЭМ

“Багануур” ХК-д ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд зочиллоо

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочид төлөөлөгчид Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал Германы нүүрсний уурхайн үйл ажиллагаа, орчин үеийн техник технологийн шинэчлэл, нөхөн сэргээлтийн асуудлаар ХБНГУ-аас туршлага судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Харин Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ Германы хүрэн нүүрсний уурхай, орчин үеийн шинэлэг хэлбэрээр нөхөн сэргээлт хийдэг компаниудаас туршлага судлуулах, хамтран ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button