НИЙГЭМ

АТГ: 20 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт хийв

Төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр нийт 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Үүнээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Д, МИАТ ХК-ийн ахлах мэргэжилтэн Г, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Б нар нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан тоот хүргүүлэв.

Эх сурвалж: Авилгатай тэмцэх газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button