ДЭЛХИЙНийгмийн

НҮБ -ын ЕНБД Өмнөд Солонгос, БНАСАУ-ын харилцаа сайжирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш нар АНУ-ын Нью-Йорк хотноо уулзах үеэрээ Солонгосын хойгийн энх тайван байдал, Дэлхийд тулгамдсан шийдэгдээгүй байгаа асуудлын талаар ярилцсан хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа мэдээлэв.

Антониу Гутерриш энэ жил хоёр Солонгос НҮБ-д гишүүнээр элссэний 30 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ түүхэн үйл явдал нь хоёр талын харилцааг сайжруулах боломж олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр энэ асуудлаар Өмнөд Солонгосын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа амласан гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын Газар нэмж хэлэв.

НҮБ-ын хэвлэлийн албанаас мөн “Ерөнхий Нарийн Бичгийн Дарга талууд Солонгосын хойгт тогтвортой энх тайван байдал тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг дахин эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв”.

Гэсэн ч, өмнө нь Сөүл Пхеньяныг буруутгасан “зохисгүй” мэдэгдлүүд хийсээр байвал Өмнөд Солонгостой харилцаагаа таслах магадлалтайг анхааруулсан.

Үүнээс өмнө Мүн Жэ Ин Ерөнхийлөгч Умардынхны шумбагч онгоцноос хөөргөсөн баллистик пуужингийн туршилт нь аюул заналхийллийг хязгаарлаж, үндэсний батлан ​​хамгаалахыг хангахад маш чухал ач холбогдолтой гэж мэдэгдсэн.

Умард Солонгос Япон тэнгис рүү хоёр ч баллистик пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгосын тал ч пуужингийн туршилтыг хийсэн юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-21 11:12

хойдуудад туслах юм бол энэ заваан юм чинь 1000 жил ч үргэлжлэнэ

Холбоотой мэдээ

Back to top button