ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Канарын арлуудад галт уулын гал ассаар байна

Испанийн Канарын арлуудад орших Пальма арал дээр галт уул дэлбэрсний улмаас зуу орчим байшин барилга сүйдсэн байна. Энэ талаар арлын эрх баригчдын хэвлэлийн албанаас иш татан “Тасс” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, галт уулын лаавын урсгал далайн эрэг рүү цагт ойролцоогоор 700 метрийн хурдтай урсан орж ирж байгаа аж.  Аюулгүй байдлын үүднээс орон нутгийн эрх баригчид 5 мянга гаруй оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Одоогийн байдлаар, галт уул дэлбэрсний улмаас азаар хүний  улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.

Харин, Канарын арлуудад нисэх онгоцны буудлууд хэвийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж. Атлантын далайд орших Испанийн Ла-Пальма арал дээр 85 мянган иргэн амьдардаг бөгөөд Кабеса-де-Вака, Эль-Пасо гэх мэт хүн ам шигүү суурьшсан газрууд байрладаг бөгөөд Кумбре-Вьеха уул “амилж” дэлбэрсэн талаар есдүгээр сарын 20-ны өглөө мэдээлсэн.

Үүнээс өмнө, газар хөдлөлт судлаач шинжээчид 25 мянга гаруй чичиргээ, 4,2 баллын газар хөдлөлт бүртгэжээ. Дэлбэрсэн галт уул нь зуу гаруй жилийн турш тайван “амралтын” байдалтай байсан юм. 1971 онд буюу одоогоос 50 жилийн өмнө дэлбэрч байжээ.  

Галт уулын дэлбэрэлтийн хохиролын хэмжээ 400 сая Еврогоос давсан хэмээн Канарын арлуудын Засгийн газрын тэргүүн Анхель Виктор Торрес өчигдөр мягмар гараг /2021.09.21/-т мэдэгдэв.

Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр Пальма арлыг сүйрлийн бүс болсныг зарлаад, дэлбэрэлт болсон голомтод Испанийн хаан VI Филипп маргааш /2021.09.23/ айлчлах гэж байгаа гэх мэдээлийг баталгаажуулсан байна.

(Эх сурвалж: Gazeta, Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button