ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

“NASA” Сарны өмнөд туйлд усны эрэлд гарна

Америкийн Сансар Судлалын Агентлаг “NASA” Сар луу “Viper” хөлгийг илгээхээр болов. Агентлагийн мэдээлснээр уг төслөө 2023 онд хэрэгжүүлэх аж.

Сансрын хөлөг Сарны өмнөд хэсэгт орших тогооны ойролцоохон газардахаар ​​төлөвлөжээ. Сансрын хөлөг Сарны тэр хэсгээс ус болон бусад нөөц байгаа эсэхийг судлах аж.

“Viper” хөлгийг Илон Маскийн “SpaceX” компанийн “Falcon-Heavy” пуужинг ашиглан Сар руу илгээх юм байна. Харин, хөлөг Сарны гадаргуу дээр “Griffin Astrobotic” төхөөрөмжийн тусламжтайгаар буух юм байна.

Энэ бол Сарны өмнөд хэсэг рүү хийх хамгийн анхны сансрын ажиллагаа болно гэдгээрээ онцлогтой байгаа юм. Үүнээс өмнө, эрдэмтэд Сарны өмнөд хэсэг рүү Саран дээр явагч ашиглан судалсан туршлага байхгүй байсан.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button