Нийгмийн
ДАШТ: Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн “Токио-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг болон эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн аваргууд тодорно.
Манай тамирчдын хувьд 52 кг-ийн жинд барилдсан д Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар барилдаанаа хоёрдугаар тойрогт өндөрлүүлж, үзэгчдийн суудалд шилжсэн.
Харин 66 кг-ийн жинд барилдаж буй Ё.Басхүү дагах барилдаанд Египетийн Мохамед Абделмавгудтай барилдаж ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Д.ЖАРГАЛМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.