Нийгмийн

Налайхад болсон үерийн улмаас гурван айлын гэр усанд автжээ

Нийслэлийн Налайх дүүргийн 1, 8 дугаар хороонд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:00-17:00 цагийн хороонд тус дүүргийн хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр орж, дүүргийн 1, 8 дугаар хороо Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 4 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хороо 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хороо Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж 18 хүний амь насыг авран хамгаалж нэг автомашиныг аюулгүй газарт гаргасан. Хохирол /1 дүгээр хороонд 3 айлын гэр нурсан, 8 дугаар хороонд 20 айлын хашаа нурсан, мөн дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 1 дүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн/ тогийг салгаж, түгээх төвийн ажилтнууд станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button