НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: 100 айлын замыг нээнэ

09.00 цагт Багшийн хөгжлийн ордны 202 тоотод "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтын нээлт болно. Утас: 99012549, 86061497

10.30 цагт "Альфа" зочид буудалд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай МҮЭ-ийн холбоо хамтран Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах, хэрхэн хамтын хэлэлцээ хийж сурах талаар сургалт зохион байгуулна. Утас: 99027019

11.00 цагт Зуун айлын замыг нээнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. 325044 Байршил нь: 100 айлын уулзвар Одкон төвийн хэсэгт

11.00 цагт Спортын төв ордны 303 тоотод Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээн эхлэх гэж байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд:

11.00 цагт Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас мэдээлнэ. Утас: 99025086

11.30 цагт “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос Засгийн газрын уул уурхайн асуудлаар гаргаж буй бодлого шийдвэртэй холбогдуулан мэдээлэл өгнө.  Утас: 99025086

12.00 цагт Монгол Улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор гэр бүлийн хамт олон мянган хүнд өвчтэй хүүхдийн нэг талийгаач Анхилуун охины хандивт зориулан авсан 10 мянган балыг эдгэрэх боломжтой хүүхдэд хандивлахаар болсон талаар мэдээлнэ. Утас:8802-3669

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button