СПОРТ

Т.Санчир Эрдэнэтийн “Уурхайчин” багт нэгдлээ

Монголын шилдэг сагсан бөмбөгчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир Эрдэнэтийн “Уурхайчин” багт нэгдлээ. Коби Брайантыг шүтдэг тэрбээр өмнө нь “Архангай Алтан дорнодын дайчид” багт тоглож байсан юм.

Монголын сагсан бөмбөгийн спортод түүний гаргаагүй амжилт, хүрээгүй “оргил” гэж үгүй. Улсынхаа лигээс авах боломжтой бүхий л томоохон амжилтад тэр хүрсэн, чангаас чанга атгасан.

Үүний сацуу Инчоны Азийн наадамд яаж шуугиулж, гадныхны хараанд хэрхэн өртсөнийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Түүгээр ч үл барам Азидаа алдартай Филиппинийн дээд лигт тоглон, монгол тамирчны ур чадвар хэр хэмжээнд хүрснийг харуулсан. Гадаадын лигт хүч сорьсон хуруу дарам монгол сагсан бөмбөгчдийн нэг нь тэр.

Т.Санчиртай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button