ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

Жүжигчин Эдди Мерфи “Amazon Studios”-тэй урт хугацааны гэрээ байгуулав

Холливудын хошин шогийн алдарт жүжигчин Эдди Мерфи /Eddie Murphy/ “Amazon Studios” /Амазон Студиос/-тэй урт хугацааны гэрээ байгуулжээ.

Гэрээний нөхцөлийн дагуу жүжигчин студийн платформ дээр хамгийн багадаа гурван кино уран бүтээлд дүр бүтээж, хэд хэдэн төсөл боловсруулахад оролцох онцгой нөхцөлтэй аж.

“Амазон Студиос”-ийн тэргүүн Женнифер Салке жүжигчин Мерфиг өндрөөр үнэлж, “камерын өмнө ч, камерын ард нь ч домог” гэж онцолж, магтжээ. “Бид түүнд уламжлалаа хадгалж, “Амазон”-ы гэр бүлд албан ёсоор угтан авч байгаадаа баяртай байна” гэжээ.

Өмнө нь, “Амазон Студиос”-ийн зүгээс жүжигчний Эдди Мерфигийн тоглосон “A Trip to America 2” /Америк руу аялсан нь-2/ кино амжилттай болсныг дурсав. Тус студийн мэдээлснээр, уг төсөл гарснаасаа хойш эхний амралтын өдрүүдэд хамгийн их хандалт авсан анхны контент болсон ажээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button