НИЙГЭМ

ФОТО: 100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Сүхбаатар дүүргийн 11,12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км 12 метр өргөн дөрвөн эгнээ авто замын барилгын ажил дуусаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар замын хоёр талаараа 2,25 м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам зэргийг ажил бүрэн дуусаагүй бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөний ачаалал ихэсч буй учир ийнхүү замын зорчих хэсгийг нээсэн.  

Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах , хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно хэмээлээ.

Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхэгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.

Харин замын бусад тоноглолын ажлыг 9 дүгээр сард дуусгах аж.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button