ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ким Жон Уны эмэгтэй дүү хоёр Солонгосын харилцаа сайжирч магадгүй гэв

БНАСАУ Пхеньяны эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзвал Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байгаа талаар лхагва гараг /2021.09.22/-т “Ёнхап” /Yonhap/ агентлаг БНСУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ.

Хэрэв Өмнөд Солонгос дайсагнасан хандлагаасаа татгалзвал Умардын тал хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор “бүтээлч яриа хэлэлцээ”-нд нээлттэй байх болно гэжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр Ким Ё Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Солонгосын дайныг зогсоох тухай тунхаг бичигт гарын үсэг зурах саналыг “сонирхолтой, сайхан санаа” хэмээн нэрлэв.

Есдүгээр сарын 21-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулга уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1953 онд дууссан Солонгосын дайн дуусах тухай тунхаглалд гарын үсэг зурахыг уриалсан. Гэсэн ч, одоо хэр нь хоёр Солонгос албан ёсоор зэвсэгт мөргөлдөөний байдалд байсаар байна.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-т хандан “Солонгосын хойгт дайн дуусах тухай тунхаглал гаргахын тулд хүчээ дайчлахыг” уриалав.

Ийнхүү Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хоёр Солонгос, АНУ гэсэн гурван тал эсхүл хоёр Солонгос, АНУ, Хятад гэсэн дөрвөн талт” хэлэлцээр хийх санал гаргаж, Солонгосын хойгийн дайныг албан ёсоор дууссаныг ийнхүү зарлалаа.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 12:19

ӨМНӨДҮҮД ОДОО ХОЙДУУДЫГ ЗҮГЭЭР Л ХАЯХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button