ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

“YouTube” АНУ, Германы сонгуулийн үр дүнгээр маргасан контентуудад хориг тавив

“YouTube” видео хостингийн удирдлага сонгуулийн үр дүнд эргэлзээ төрүүлж буй үйлчилгээ, тодруулбал есдүгээр сарын 26-нд болж өнгөрсөн Германы Бундестагийн сонгуультай холбоотой контентуудыг нийтлэхийг хоригложээ.

Энэхүү хориг нь 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай хамаарал бүхий контентуудад ч хамаарах аж.

Цөөн үгээр тайлбарлахад, Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийг шударга бус явагдсан, саналаа луйвардуулсан гэх мэт утга агуулгатай мэдээ, бичлэг, контентуудад хориг тавьсан гэсэн үг.

“ХБНГУ-ын Парламентын сонгуулийн үр дүнд их хэмжээний будлиан орж, системийн үйл ажиллагаанд ч гарсан алдаа, мөн техникийн доголдол нөлөөлсөн гэх зэрэг худал ташаа мэдүүлсэн /сонгуулийн үр дүнг эргэлзээтэй гэж үзсэн/ утга агуулгатай контентуудад ийнхүү хязгаар тогтоов.

Түүнчлэн шинэ Засгийн газар байгуулах, хууль бусаар Германы шинэ Канцлерыг томилох тухай дурссан материалуудад ч хориг тогтоолоо.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button