Нийгмийн

Мэнэнгийн отряд бага сургуультай болжээ

Дорнод аймгийн Матад сум дахь хилийн 0306 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүд бага сургуультай боллоо. Бидний ярьж заншсанаар Мэнэнгийн отряд хэмээгддэг төв суурийн газраас алслагдмал тус анги дэргэдээ ийнхүү бага сургуультай болж байна.

“Мэнэн” багийн бага сургуулийн нээлтийн арга хэмжээнд Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, мөн аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Матад сумын Засаг дарга Ө.Цэвээнсүрэн, Мэнэн багийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар уригдан оролцлоо.

Бага сургуулийг аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хилчид өөрсдөө барьж ашиглалтад оруулаад байна. Тус бага сургууль нь 1-5 дугаар ангийн 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ жил тус бага сургуульд хоёр багш 17 хүүхэд суралцаж байна. Цаашид хил орчмын иргэдийн хүүхдүүдийг элсүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button