НИЙГЭМ

"Мэнэнгийн талд түймэр гарч, 60 орчим хүн унтраахаар ажиллаж байна"

Дорнод аймгийн Матад сумын тавдугаар багийн нутаг Мэнэнгийн талд түймэр гарчээ. Уг түймэр өдрийн 12 цагаас асаж эхэлсэн бөгөөд шалтгаан, нөхцөл одоогоор тодорхой болоогүй байна. Мөн түймэр унтраах баг шатахуунгүйн улмаас хүрч, ажиллаж чадахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Бид мэдээллийг Матад сумын засаг даргаас тодрууллаа.

Тэрбээр, "Түймэр өдрийн 12 цагт гарсан. Манай сум шатахуунгүй болсон учир байсан түлшээрээ 10 хүнтэй баг тухайн цэгт ажиллахаар явсан. Тэнд Мэнэнгийн отръяд, Халх голын онцгой байдлын газар, Отрын штаб зэргээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй гал унтраах баг ажиллаж байна. Салхи ихтэй тул унтраахад бэрхшээлтэй байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button