НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймагт гал гарч гэр, хоёр автомашин шатжээ

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 02:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 4 километр замыг туулан, 02:48 цагт очиход, иргэн Н-ийн 5 ханатай гэр бүрэн, гэрийн хажууд байсан тус иргэний Приус-20, иргэн Ц-гийн Приус-30 загварын автомашинууд шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:27 цагт очиход иргэн Б-гийн 16х12 метрийн хэмжээтэй мансарттай 3 давхар баригдаж байсан барилгын 3 дугаар давхар, дээврийн хэсэг шатаж байсныг 4 цаг ажиллан унтраасан.

Нэмэлт 1: 22:27 цагт Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 22:43 цагт очиж 3 цаг ажилласан. Нэмэлт 2: 22:40 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 23:10 цагт очиж 40 минут ажилласан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button