ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

Афганистан: Талибанчууд засгийн эрхэнд гарснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн 70 орчим хувь нь ажлаа зогсоожээ

Афганистанд “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслийн бараг 70 орчим хувь нь үйл ажиллагаа нь зогсож хаагджээ. Энэ талаар Афганистаны “The Khaama Press” агентлаг мэдээлжээ.

“Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаасан гол шалтгаан нь аюулгүй байдал, эдийн засгийн асуудал” гэж Афганистаны сэтгүүлчдийн эвлэлийн төлөөлөгч Масрура Лотфи ярив. Одоогийн байдлаар Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ердөө гучин хувь нь л мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа аж.

Үйл ажиллагаа нь тасалдаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “аюулгүй байдлын хувьд байнга эрсдэлд орохын хажуугаар мөнгө санхүүгийн тал дээр ч дэмжлэг дутагдаж байгаад ноцтой санаа зовж байгааг Масрур Лотфи онцлов.

Есдүгээр сарын дундуур Афганистаны “Tolo News” агентлаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалдаг байгууллагуудын мэдээг үндэслэн “Талибан” хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гарсны дараа Афганистанд хамгийн багадаа 153 хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа нь зогссон гэжээ.

(Эх сурвалж: Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button