Todko Samson Саид Моллаеигоос авсан өмсгөлөө “Lil Thug E”-д бэлэглэнэ

Токиогийн олимпын мөнгөн медальт, жүдогийн тамирчин Саид Моллаеи реппер “Lil Thug E”-д туслах хандивын аянд нэгдэн, гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивласан билээ.
Түүний өмсгөл 15 сая төгрөгт хүрч, Todko Samson буюу Тогтох худалдан авсан юм. Тэгвэл тэрбээр уг өмсгөлийг “Lil Thug E”-г эрүүл саруул болоод эх орондоо ирэхэд нь буцааж өгөх гэж буй аж.
Энэ талаараа "Ах нь мөнгөтэй дөө биш, цуглуулагч болох гэсэндээ ч биш. Зүгээр л миний туулсан бүхнийг туулаад, эрүүл саруул болоод эх орондоо ирээд хийж бүтээгээсэй гэсэндээ энэ өмсгөлийг авсан юм. Өөртөө биш чамд. Миний дүү эрүүл саруул болоод эх орондоо хүрээд ир, ах нь чамд үүнийг “Монголын ард түмний сэтгэлийг хэзээ ч битгий мартаарай” гээд бэлэглэх болно. Түр хадгалж байя” хэмээжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.