Нийгмийн

О.Цогтгэрэл АН-ынхнаа эвлэлдэн, иж бүрэн шинэчлэл хийхийг уриалжээ

Сонгинохайрхан, Хэнтий аймагт явагдсан нөхөн сонгуульд ирц хүрээгүй, сонгуулийн дүнг СЕХ-оос албан ёсоор зарлаагүй ч АН-аас нэр дэвшигчид ялагдах нь нэгэнт тодорхой болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын сонгогдсон дарга О.Цогтгэрэл намын гишүүд, талцаж хуваагдаад буй талынханд хандан эвлэлдэн, намдаа иж бүрэн шинэчлэл хийхийг уриалжээ.

Дашрамд сонирхуулахад хуваагдалд О.Цогтгэрэлийн талд гарсан АН нэр дэвшүүлэлт, сонгуулийн бэлтгэл ажлуудад оролцоогүй ч сонгуулийн өдрүүдэд намаас нэр дэвшигчдээ дэмжин идэвхитэйгээр ажилласан билээ. Тэрбээр “АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо.

Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү 3 сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд-төрд итгэх итгэлээ өдөр бүрээрээ гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа. АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа. Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлүүрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчиддээ, Үүл баатартаа; асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа.” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-11 17:52

odoo tegeed tavilan ym daa

Холбоотой мэдээ

Back to top button