УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Н.Учралын Засгийн газарт кабинетын зарчим гэж алга

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ийн мэдэгдэв.

Тэрбээр “Энэ тодотгол бол ямар ч батлагдах боломжгүй төсөв. Тэтгэврийг 200 мянгаар нэмнэ гэсэн, инфляц үүнээс нь болж 20 хувь нэмэгдвэл энэ бүхэн зүгээр л тоглоом болж дуусна. Тэтгэврийнхнийг, төрийн албаныхныг мэхэлж байна.

Тэгээд үүнийг нь батлахгүй бол Ардчилсан нам ард түмнээ бодсон төсвийг эсэргүүцлээ гэнэ. Ерөнхий сайд өөрийн эрх ашигт дулдуйдсан төсвийг өргөн барьж байна. 3.5 тэрбум төгрөг бол 10 мянган ахмадын тэтгэврийг нэмэх мөнгө шүү. Өөрийнхөө хувийн сургуулийн авлига, ашиг сонирхол шингэсэн төсвийг өргөн барилаа.

АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн хаврын чуулган дээр бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихад улсын төсөв 1.4 их наядаар тасарчихсан байсан. Ерөнхий сайдын хариуцлагагүй байгаа байдал, ардын хүүхдийн амь насыг үнэгүйдүүлж байгаа, улсын төсвийг хол тасрааж байгаа зэрэг үйлдэл нь огцруулж болох олон үндэслэл юм.

Тийм учраас АН-ын Улс төрийн зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргасан. Н.Учралын Засгийн газар огцрох ёстой. Огцрохын тулд Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой. Н.Учралын Засгийн газарт итгэж байгаа эсэх дээр шийдэл оруулах ёстой” гэв. Түүнчлэн кабинетынх нь гишүүд Ерөнхий сайддаа итгэхгүй, Засгийн газрын тэргүүн нь ч сайд нартаа итгэхгүй байгааг тэрбээр онцолж,

“Н.Учралын Засгийн газарт кабинетын зарчим гэж алга. Ийм учраас итгэл хүлээлгэх асуудлыг хөндөх хэрэгтэй. Зөвхөн Н.Учралаас гадна кабинетынх нь гишүүдийг ч та нар хар. Хуул зүй, дотоод хэргийн сайд нь ял наймаалцсан нь баримт бичлэгтэйгээ гарч ирж байна. Энэ бол цаашид хуулийн системийн бузар булайг илчлэх тухай ноцтой асуудал. Гадаад хэргийн сайд нь өөрийн компанид гадаад паспортоо хэвлэдэг, Зам тээврийн сайд нь хувийн төмөр зам тавьдаг, түүн дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг залилсан, луйвардсан гэх асуудлууд гарч ирж байна. Ийм болтлоо энэ эрх баригчид дур зоргоороо болжээ” хэмээн ярилаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдийгөө бас хичээмээр. Анхны АНы гишүүд та нар шиг сэтгэл, сэтгэхүйтэй байгаагүй юм шүү.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Хахаа...
Хахаа...

Ойрад гэх босогчид хэзээд... монголын эсрэг дайтаж ирсэн гэдэг, тэд бүгдийг үгүйсгэнэ. Амиа боддог юм.

Холбоотой мэдээ

Back to top button