Нийгмийн

Д.Гантулга: Барилгын материалын үнийн өсөлт импорттой шууд холбоотой

БХБЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ:

"Барилгын материалын үнийн өсөлтийн тухай дүн шинжилгээ хийхэд, салбар өөрөө импортоор хамааралтай. Үүний шалтгаан нь цементийн үйлдвэр гэхэд ажилтан оруулж ирээгүйгээс үйлдвэрлэлт зогссон. Мөн гадаадын зах зээлд төмрийн үнэ нэмэгдсэнээс шалгаалан, бусад барааны үнэнд нөлөөлсөн.

2021 оны үнийн индексийн өсөлтийг харахад, 1.40 гаруй хувьтай гарч байгаа. Индекс 1,36, БХБЯ-ны судалгаагаар 1.45 гэж гарсан. Тэгэхээд барилгын үн 36-40-тэй байна. Үнийн индексийг өсөлтийг тогтоохын тулд хоёр хувилбараар гаргасан. Өсөлтийг хэрхэн тооцож байна вэ гэхээр тогтсон нэг жилийн турш хийгдсэн өсөлтийн судалгаа байгаа. Хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлтийг тогтворжуулах зорилттой байна.

Барилга угсралтын ажлууд 2021 онд эхэлсэн болон өмнөх онуудыг тусад нь бодож үнийн индекс гаргасан. Гол нэрийн дөрвөн бүтээгдэхүүнд зах зээлийн үнийн судалгаа хийхээр төлөвлөсөн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button