
Зургаан “сансрын нисгэгч” аравдугаар сарыг дуустал тусгай станцад ажиллана
Израйлийн өмнөд хэсэгт орших Негевийн цөлд Ангараг гариг дээрх амьдралыг дуурайх олон улсын туршилт эхэллээ. Туршилтад Израйль, Австри, Герман, Испани, Голланд, Португалийн зургаан “сансрын нисгэгч” оролцож байна. Тэдний тав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Энэ талаар Израйлийн “The Times of Israel” мэдээлжээ.
Ангараг гаригийн баазын загварыг гүн нь 500 орчим метр, өргөн нь 40 орчим км-ийн хэмжээтэй хонхорхойгоор бүтээсэн байна. Зургаан “сансрын нисгэгч” тус баазад аравдугаар сарыг дуустал ажиллаж, амьдрах ажээ.
Энэхүү туршилт нь Австрийн сансрын форумын “AMADEE” судалгааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь Нарны аймгийн бусад гариг руу хийх нислэгийн техник хангамж, туршилтын ажлын урсгал, шинжлэх ухааны хөгжүүлэлтийг сайжруулахад оршиж байна.
Бааз дээр ажиллах, амьдрах нөхцөлийг дэмжих систем, судалгааны тоног төхөөрөмж, нарны зай, антенн зэргийг сайтар тоногложээ. Туршилтад оролцогчид гурван долоо хоногийн турш Дэлхийгээс бүрэн тусгаарлагдана. Баазаас гарахдаа харин тэд зөвхөн сансрын нисгэгчийн хувцас буюу скафандр өмсөн ажиллах аж.
Туршилт хийхээр сонгосон Негевийн цөл нь Ангараг гаригийн гадаргуутай маш төстэй болохыг судлаачид дурьдав.
2018 оны хоёрдугаар сарын дундуур мөн дөрвөн өдрийн туршилт судалгааг Негевийн цөлд хийж байсан ба мөн л зургаан хүн баг болон ажиллаж байжээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай з�##�уусын говьд байгуулах Анкарагийн төсөл юу болсон бэ? Уг нь НАСА энэ тэр дэмжсэн гээд л түрүү сонгуулийн үер АН голдуу хүмүүс гоё гоё яриад л мань мэт итгээд л байсан юмсан. Израильчууд санааг нь бараг авчихсан юм биш үү!? Уг их боломжтой зүйл юмсан.