ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“iPhone 13”-ийн зах зээлд гарах хэмжээг бууруулна

Америкийн “Apple” корпораци ухаалаг гар утасны шинэ загвар болох “iPhone 13”-ийн зах зээлд нийлүүлэх хэмжээг бууруулж магадгүй боллоо. Зах зээл рүү анх төлөвлөж байснаасаа арван саяар бага тоотой ухаалаг утсыг гаргах боломжтой аж. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ эх сурвалжид үндэслэн мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Apple” корпораци оны эцэс гэхэд ерэн сая ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ. Учир нь, “Broadcom Inc.” болон “Texas Instruments” бараа материал нийлүүлэгч компаниуд чипийг хангалттай хэмжээгээр нийлүүлж чадахгүй болсонтой холбоотой гэнэ.

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн тэргүүн, “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Элон Маск Дэлхий дээр хагас дамжуулагчийн хомсдол хэзээ дуусах талаар урьдчилсан таамаглалаа олон нийтэд хуваалцсан ба ирэх 2022 онд хомсдол үүснэ гэсэн юм. Хагас дамжуулагчийн материалын хомсдол нь автомашин, цахилгаан бараа, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хэмжээнд ихээхэн нөлөөлөх юм.

(Эх сурвалж: Bloomberg)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button