Нийгмийн

Орон сууцанд эд зүйлс шатаж, утаажилтын бүсээс найман хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2021.10.13/ өдрийн 15:30 цагт иржээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:37 цагт очиход иргэн Т-гийн 2 өрөө байрны 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 1 том хүн, 8 хүүхдийг аюулгүй газарт гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button