ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ираны сөрөг хүчин: Ерөнхийлөгч Ибрахим Раиси хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан хэрэгт буруутай

Ираны сөрөг хүчний бүлэг Ерөнхийлөгч Ибрахим Раисиг хүний ​​эрхийг зөрчиж, геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан гэх хэрэг буруутгаж Шотландын цагдаагийн газарт гомдол гаргажээ. Энэ талаар “AFP” агентлаг мэдээлэв.

Сөрөг хүчний үндэсний зөвлөлийн гишүүн Хоссейн Абдинигийн дүгнэснээр Ерөнхийлөгч Раиси нь 1988 онд 30 мянга орчим улс төрийн хоригдлын амийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэв.

“Ибрахим Раиси бол Ираны хамгийн өндөр албан тушаалтны хувиар хүмүүсийг үй олноор нь хоморголон устгаж, хүний ​​эрхийн эсрэг бусад олон гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/ 1988 оны хядлага үйлдсэнд нь Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн хэргийг мөрдөн шалгаж арга хэмжээ авах ёстой гэж Абдини хэлэв.

Ираны сөрөг хүчнийхэн энэ аравдугаар сарын 31-нд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Ибрахим Раиси оролцохоор Глазго хотод хүрэлцэн ирвэл нь түүнийг баривчлахыг уриалав.

“Түүнийг Иранаас бусад улс руу оруулахыг хүлээн зөвшөөрөх учиргүй, тиймээс Раисийг баривчлах албан ёсны хүсэлтээ Шотландын цагдаагийн газарт илгээсэн” гэж тэр дүгнэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button