Нийгмийн

3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд цаг үеийн асуудал буюу ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.

2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button