СПОРТ

З.Энхболд: Э.Оюунболд допинг хэрэглэсэнтэй холбоотой асуудал 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ

Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэнтэй холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна. Улсын наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүний цолыг хураах эсэх, Н.Батсуурьт даян аварга, Д.Анарт улсын заан цол нөхөж олгох эсэх тодорхой бус байгаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Одоогоор энэ талаар Ерөнхийлөгчид ямар нэг албан бичиг ирээгүй, хүсэлт тавиагүй байна. Э.Оюунболдын цолыг хураах эсэх асуудал  амар шийдэгдэхгүй. Яагаад гэвэл өмнөх парактикаас харахад шүүхээр явж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн Тамгын газарт ханддаг. Тэгснийх нь дараа л бусад бөхөд цол нөхөж олгох эсэх тухай хэлэлцэх боломжтой. Өнөөдөр цол хураах бичиг ирээд, маргааш цолыг нь хураачихгүй. Маш удаан хугацаанд шийдэгддэг асуудал юм билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед гаргасан гомдол бүр сүүлд шийдэгдсэн жишээ бий. Түүнээс харахад Э.Оюунболдын допингтой холбоотой асуудал баталгаатай 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ. Үндэсний бөх олимпын бус спортын төрөл. Гэтэл олимпын спортын төрөлд тавьдаг допингийн хяналтыг яагаад үндэсний бөхөд тавиад байгаа юм бэ гэж зарим хүн гайхдаг. Иймэрхүү асуудлаа МҮБХ өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүндрэлтэй байна” гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-29 17:17

yg dopin gehgui biyiin tamair huch sergeedeg beldmel amin dem bugd l yr ni hrglej bga shdee hamgiin gol ilreh saarmagjuulah tal dere l anhaaralt handhgui bol buh mori ugaaasa taria bolood 10,20jil bolj bga bizdee

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x