Нийгмийн

СОНГУУЛИЙН ИРЦ: СХД-ийн 28-р хороонд ирц 48 хувь байна

Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагийн энэ өдөр 07:00-22:00 цагт явагдана.

Хэнтий аймгийн 18-р тойрогт бүртгэгдсэн 50751 сонгогчоос өнөөдрийн 09.00 цагийн байдлаар ирц 37.28 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт санал өгөхөөр бүртгэгдсэн 111993 сонгогч байгаагаас 09.00 цагийн байдлаар ирц 40.11 хувьтай байна. Үүнээс:

  • 28-р хэсгийн хороо- 48.49 хувь буюу ирц хамгийн өндөр
  • 39-р хэсгийн хороо 29.61 хувь буюу ирц хамгийн бага байна.

Сумдын ирцийн мэдээллийг харвал:

  • Жаргалтхаан сум- 56.97 хувь
  • Баян-Овоо сум- 53.53 хувь
  • Баянмөнх сум- 51.33 хувь
  • Дэлгэрхаан сум-49.80
  • Дадал сум- 47.34 хувийн ирцтэй тэргүүлж байгаа бол Өмнөдэлгэр сум 22.93 хувь, Баянхутаг сумын сонгогчдын ирц 25.63 хувь буюу хамгийн бага байна.

Сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button