НИЙГЭМУЛС ТӨР

СОНГУУЛИЙН ИРЦ 13:00 ЦАГ: Сонгогчдын санал СХД-т 42.76 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст мэдээлснээр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 13:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 39.46 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т явагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button