СПОРТ

Г.Болор-Очир Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, гурван хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Болор-Очир хүрэл медаль хүртэв. 20 настай тэрбээр хагас шигшээд Японы жүдоч Такеши Сасакид ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх Тизи Гнамиег яллаа.

Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д О.Цэцэнцэнгэл V, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар VII байрт шалгарав.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button