НИЙГЭМ
Зэсийн баяжмалын экспортын дүн 97,8 хувиар өссөн байна

Он гарсаар эхний 9 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны барааны эргэлт 11.5 тэрбум ам.доллар болж, 27.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал хэлэхдээ, өнгөрөгч есдүгээр сард манай улс БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 орчим хувийг эзэлж байгаа гэв. Экспортын өсөлтөд уул уурхай гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь голлон нөлөөлснийг тодотгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.