Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНийгмийн

Бээжингийн Өвлийн олимпын наадмын бамбарыг үзэгчгүйгээр асаана

Коронавирусийн цар тахал өвчин дэгдсэнтэй холбогдуулан Бээжин хотноо зохион байгуулагдах XXIV Өвлийн олимп-2022 наадмын бамбарыг үзэгчгүйгээр асаахаар боллоо. Олимпын бамбарын буухиа ч мөн богино зам туулах аж. Бамбар асаах ёслол нь өнөөдөр буюу аравдугаар сарын 18-нд Грек улсын Эртний Олимпын тосгон Пелопоннес арал дээр болно.

Бамбар асаах ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах нар оролцоно. Үүний дараа Олимпын бамбар Грекийн нийслэл Афин хотын Акрополь өндөрлөг рүү шилжин тэндээ нэг хонох юм.

Аравдугаар сарын 19-нд бамбарыг түүхэн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд БНХАУ-ын төлөөлөгчдөд гардуулах ба ёслолд цанын тамирчин Параскеви Ладопулу оролцох аж. Үүний дараа бамбарыг тусгай чартерын нислэгээр БНХАУ руу хүргэнэ. Тэнд бамбарын буухиа хоёрдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилж, Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслол болно.

Аравдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн 2022 оны Өвлийн Олимпыг Зохион Байгуулах Хорооноос ОХУ-ын вакцинаар вакцин хийлгэсэн тамирчдыг тэмцээнд оролцохыг нь зөвшөөрч байгааг мэдэгдсэн. Олимпын наадамд оролцохын тулд вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой аж.

Есдүгээр сарын 30-нд Бээжингийн Өвлийн олимпыг Токио-2020 Зуны олимпын нэгэн адил гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан. Олимпын наадмын тасалбарыг зөвхөн Хятадын оршин суугчдад худалдах юм. Олимпыг эрсдэл аюулгүй зохион байгуулах үүднээс үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

Вакцины бүрэн тундаа хамрагдсан тамирчдад хязгаарлалт тавихгүйгээр тэднийг шууд Олимпын наадамд оруулцах юм. Харин вакцинд хамрагдаагүй тамирчдыг 21 хоног тусгаарлах аж.

Өвлийн Олимп-2022 Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд болох ба урьдчилсан мэдээллээр дэлхийн 95 орны 3 мянга гаруй тамирчин оролцох юм байна. Тэд 109 багц шагналын төлөө өрсөлдөнө.

(Эх сурвалж: Iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button