Нийгмийн

“Lil Thug E”-д зориулсан хандивын тоглолтын үеэр 35 сая төгрөг цугларчээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Түүнд туслах, эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготойгоор өчигдөр /2021.10.18/ Рок Поп, Хип Хоп уран бүтээлчид хамтарч, тоглолт хийсэн юм.

Уг хандивын тоглолтын үеэр 35 сая төгрөг цугларчээ. Улмаар эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийн 439 сая төгрөг бүрдээд буй аж. Энэ нь шаардлагатай буй эмчилгээний зардлын 68 хувь нь цугларсан гэсэн үг юм.

Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button