УЛС ТӨРХОВЧ ШАР

Бүлгийн хурлаа ахуйн хэрүүл болгогсод

УИХ дахь намын бүлгүүд бол улс төрийн үйл ажиллагаа явуулж, хуулийн төслөө амжилттай батлахад асар дэмтэй үндсэн бүтэц. Тухайн долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээ ярилцаж, чиг баримжаагаа нэгтгэж, нам доторх үзэл санаагаа нэгтгэж авдаг, өндөр хариуцлагатай хуралдаан.

Энэ удаагийн парламент хоёр сөрөг хүчинтэйн нэг нь Ардчилсан нам. Нөгөө нь ХҮН бөгөөд бүлэггүй, нэг гишүүний төлөөлөлтэй. Харин АН бүлэгтэй, үүгээрээ дамжуулж улс төрийн хүчтэй үйл ажиллагаа явуулах үндсэн боломжтой.

Гэвч АН-ын бүлгийн хуралдаанд өндөр хүлээлт тавихад хэцүү болоод удаж байна. Хуулийн төсөл, улс төрийн чиг баримжаагаа танилцуулдаг бүлгийн хурлын танилцуулга тэднийхээс хийгдэхээ байсан. Сүүлдээ ахуйн хэрүүлээ бүлгийн хурал нэрийн дор Төрийн ордноос мэдэгдэл хийн, цацдаг болов.

Тэр ч, энэ ч гишүүнийг бүлгээс хаслаа гэсэн буурь, суурьгүй, УИХ дахь сөрөг хүчин гэхэд итгэмээргүй мэдэгдлийг АН-аас хэд хэдэн удаа хийгээд буй. Ийм тавтиргүй асуудлаа бүлэг дээр ярьж, түүнийгээ мэдэгдэл болгов, өнөөдөр. Тэднээс бодлого шийдвэр, хууль эрх зүйн хүрээндэх шийдэмгий байр суурь хүлээлтгүй болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Энэ нэг банхар царайлсан юм хэрүүлч гэж ойгүйн дээр дан буруу юм сэднээ энэ ичих гэдэг юм мэддэггүйл юм байхдаа одоо зүгээр тайван шиг бидоноо зараад явб#### хүмүүс үнэлэнэ дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button