Нийгмийн
PUBG Mobile Pro League-South Asia бүсийн финалын тоглолтод Монгол Улсын баг зургаад шалгарчээ

PUBG Mobile Pro League-South Asia бүсийн финалын тоглолтууд болж, ялагч тодорчээ. Тодруулбал, эхний дөрвөн байранд Непал улсын баг тамирчид шалгарчээ. Харин энэхүү тэмцээнд Монгол Улсаас оролцсон Astra Academy баг зургадугаар байранд шалгараад байгаа аж.

Эхний зургаан байранд орсон багууд арваннэгдүгээр сарын 11-14-нд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.