Нийгмийн

Дэлхийд данстай хилчин тамирчдаа хүлээж авчээ

Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр ХХЕГ-т зохиожээ. Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр тус тус шагналаа. Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button