НИЙГЭМЭнтертайнмент

Реппэр Канье Уэстийн нэр өөрчлөх хүсэлтийг Лос-Анжелесийн шүүх хүлээн авчээ

Реппэр Канье Уэст өнгөрөгч наймдугаар сарын 11-нд Лос Анжеласийн Дээд шүүхэд нэрээ өөрчлөх хүсэлтээ өгснийг шүүх албан ёсоор хүлээн авчээ. Ийнхүү тэрбээр Канье Уэст гэх тайзны нэрээ “Ye” болгон өөрчилсөн байна.

Реппер залуу энэ оны хоёрдугаар сард эхнэр Ким Кардашианаас салах өргөдлөө өгсөн бөгөөд нэрээ өөрчлөх болсон нь түүний хувийн амьдралтай холбоотой байж болзошгүй тухай цуурхал гарсан байна. Хосуудын хувьд 2-8 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд шүүхэд хөрөнгийн маргаанаар асуудалтай байгаа аж.

Каньегийн хувьд 2018 онд гаргасан цомгоо “Ye” хэмээн нэрлэсэн бөгөөд дуунууд нь түүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн талаар өгүүлдэг байна.

Эх сурвалж: Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button