ДЭЛХИЙНийгмийн

Дэлхийн II дайны үеэр нацистуудын хамсаатан байсан 96 настай эмэгтэй асрамжийн газраас зугтжээ

Өдгөө 96 настай Ирмгард Фурхнерийг шүүх хурал Германы Ицтехо хотод болохоор болов.

Яллах дүгнэлтийг өнөөдөр шүүх хуралдаанаар зарлах аж. Тэтгэвэрт суусан Ирмгард Фурхнерийг дэлхийн хоёрдугаар дайны үед нацист германчуудад 11 мянган хүний ​​амийг санаатай хөнөөх хэрэгт хань хамсаатан болж тусалсан гэх үндэслэлээр прокурорын байгууллага түүнийг гэм буруутай гэж тооцсон. Учир нь, тэрбээр дайны 1942-1943 онуудад Штуттгофын хорих лагерьт машинчаар ажиллаж байхдаа германчуудын гар хөл болж яргалалд тусалж байсан аж.

Ирмгард Фурхнерийг шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө эхлэх ёстой байсан ч шүүх хурал эхлэхийн өмнөхөн өндөр настан эмэгтэй асрамжийн газраас зугтсан байсан гэнэ. Хожим нь түүнийг цагдаа нар олж, баривчлан саатуулжээ.

Нацист германчуудын хамсаатан 96 настай түүнийг шүүх шүүх хурал есөн сар үргэлжилнэ гэж эх сурвалж дурьджээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button