ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Турк хакер Дональд Трампын вэб хуудсыг 90 хоног хянасан нь илэрчээ

Туркийн хакер “RootAyyildiz” хэмээх нууц нэрээр ажиллаж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын вэб хуудсанд халдаж хакерджээ.

Сайтын нэг хуудсан дээр хакер “Коран” судрын нэг хэсгийг нийтэлж, мөн Дональд Трампын Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан видео бичлэгийг байршуулсан аж. Энэ бүхнийг Трампын вэб хуудсанд зориулсан нүүр хуудсанд байршуулжээ.

Хакер “Коран” судрын мөртүүдийг нийтлэхдээ “Аллахыг мартсан шигээ өөрсдийгөө мартуулсан хүмүүс шиг бүү бай. Тэд бол ёс бус хүмүүс” гэжээ.

Трампын вэб хуудасны сайтын нэг хэсэг гурван сар орчим хакерын хяналтад байсан гэдгийг онцолжээ. Тэрбээр “АНУ-ын лалын шашинтнуудын эсрэг баримталдаг байр суурь”-ийг эсэргүүцэж энэхүү халдлагыг үйлдсэн гэнэ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button