НийгмийнУЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Дараах аймгуудад МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулж, цогцолбор болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2021.10.20/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрбээр "Орон нутагт их дээд сургуулиудыг сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Монгол Улсад 88 их, дээд сургууль бий. Эдгээрт 150 мянга гаруй оюутан суралцдаг. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод суралцаж байна. Дөнгөж 7 мянган оюутан буюу нийт оюутны 5 хувь орон нутагт буй найман их, дээд сургуульд суралцаж байна. Энэ бол сэтгэл эмзэглүүлмээр тоо. Гэхдээ бид их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг буруутгаж болохгүй. Яг үндсэндээ бол хот, хөдөөгийн боловсролын ялгаа бүх түвшинд бий болсон. Тиймээс цаашид хөдөө орон нутагт их, дээд сургуулийг бий олшруулах гэж буй бол чанартай боловсрол олгох шаардлагатай нүүр тулж байна.

Цаашид бид их, дээд сургуулиудыг нэг л үзүүлэлтээр үнэлдэг больё гэж үзэж байгаа. Төгссөн суралцагчийнх нь хэдэн хувь нь ажлын байртай болсон бэ гэдэг үзүүлэлтээс хамаарч үнэлдэг болно. Тиймээс Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймагт МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгоно. Гэхдээ бид хоосон тал дээр юм барихгүй. Дээрх аймгуудад байгаа барилга байгууламжууд, дотуур байр, хичээлийн байрыг ашиглаж, өргөтгөл хийх замаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яам
Яам
2021-10-20 15:35

Архангайн багшын сургуульд том боломж бна даа

Холбоотой мэдээ

Back to top button