НИЙГЭМ

“Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо байгуулна”

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан зарлаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль, Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлсэн юм.


Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тогтоолын төслийг баталсан. Энэ хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд хоёр дэд даргатай байх юм. Миний бие болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ажиллана. Мөн байгаль орчны чиглэлийнхэн уг үндэсний хороонд нэгдэнэ.

Энэ хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. 2020 онд Монгол Улс таван удаа цөлжилтийн үнэлгээг хийхэд нийт нутгийн 76.9 хувь нь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байсан.


Монгол улс цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцуудад 2015 оноос эхлэн нэгдсэн. Тэрбум модны төслийг ч энэ хүрээнд дэмжин хууль эрх зүйн орчныг сайжруулна. Цөлжилтийг бууруулж, хөрсний бохирдолтой Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо тэмцэх юм” гэлээ.


Мэдэгдлийн дараа сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулсан юм.


-Хушин ойг хулгайн самарчид түүж, байгалийг сүйдэж байна. Ямар зохицуулалт авч байна вэ?

-Хуш модны самрын ургац, нөөц өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр гурав дахин бага байгаа нь тогтоогдсон. Тусгай хамгаалалттай бүс нутгуудад хушин ойг үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар түүхийг хориглосон. Дөрвөн аймгийн есөн суманд хуш модон ойгоос самар түүх зөвшөөрлийг тодорхой хязгаарлагдмал хүрээнд олгосон. Үйлдвэрлэлийн зориулалтаар 16 мянган тонн гэж тогтоосон. Үүний 720 хувь хүртэл хэмжээнд түүж бэлтгэх зөвшөөрөл олгох чиглэл өгсөн.

Хөлөө орон нутагт самар бэлтгэн орлого олдог. самрын гарц гайгүй сайн байгаа учраас түүх зөвшөөрлийг олгооч гэж эерэг хандлага гаргадаг. Нөгөө талаас байгалийн баялгийг зүй зохистой ашиглах нь зөв хэмээн хариуллаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button