Нийгмийн

Л.Энх-Амгалан: Орон нутгийн их, дээд сургуульд сурах оюутан, багшлах багшийг дараах боломжоор хангана

Засгийн газрын өнөөдрийн /2021.10.20/ ээлжит хуралдаан үргэлжилж байгаа юм. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна. Тэрбээр Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймагт МУИС, ШУТИС, ХААИС-ийн сургуулиудыг байгуулж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ гэдгийг онцолсон юм. Дээрх сургуулиудыг өргөтгөл хийж байгуулахаар төлөвлөж буй аж.

Мэдээллийн үеэр тэрбээр “Орон нутгийн их, дээд сургуульд суралцах оюутанд боловсролын зээлийн сангаас хөнгөлөлтэй тэтгэлэг, зээлүүдийг олгоно. Бид их, дээд сургуулиудыг эрэмбэлнэ. Хөдөө орон нутаг салбар сургуультай болж буй их, дээд сургуулиудыг дээгүүр эрбэмлэнэ. Оюутнуудыг нь шууд ажлын байраар хангана. Мөн орон нутгийн их, дээд сургуульд ажиллах багш нарт Улаанбаатар хотод ажиллаж буй их, дээд сургуулийн багш нарынхтай адил цалин, нийгмийн баталгаа, хөдөөгийн нэмэгдэл олгоно. Түүнчлэн орон сууцны ипотикийн зээлд хамруулна. Тодорхой хэмжээнд бизнэс эрхлэх боломжоор хангаж өгнө” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button