Нийгмийн

Баянзүрх дүүрэгт барьсан зөвшөөрөлгүй 32 гараашийг буулгаж байна

Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий иргэд амарч зугаалах боломжтой орчин бий болгох ажил үргэлжилсээр байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх уг ажлыг санаачилсан бөгөөд иргэд ч дэмжиж байгаа юм.

Тухайлбал өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах 32 тоосгон гараашийг буулгаж эхэллээ. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна явган хүний зорчих хэсэггүй. Тиймээс газрыг чөлөөлж энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. Ингэхдээ иргэдээс санал авч, үүний дараа ажлыг эхлүүлнэ. Одоогоор цахим санал асуулга авч эхлээд байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-10-21 08:04

Зөвшөөрөлтэй бөгөөд газрын татварыг 20 жил төлсөн гаражуудыг нураахгүй биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button