ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Их Британид 18 настай неонацист хүүд 11 жилийн хорих ял оноов

Их Британид 18 настай неонацист хүүг террорист халдлага зохион байгуулах гэсэн хэрэгт буруутгаж 11 жил дөрвөн сарын хорих ял оноожээ. Тэрбээр сургуулийнхаа ази гаралтай найзынхаа амийг хөнөөхөөр санаархсан аж. Энэ талаар “Би-Би-Си” /BBC/ агентлаг мэдээлжээ.

Мэттью Кронджагер шүүхэд мэдүүлэхдээ ази гаралтай найз нь түүнд “цагаан арьст охид”-той дотно харилцаанд орсон гэж хэлснийх нь дараа түүнийг “цаазлах” бодол төрсөн гэжээ.

Тэрбээр мөн “Телеграм” /Telegram/ зурваст террорист халдлагад бэлтгэсэн тухай нийтлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь тэрбээр хэт даврагч материал тараадаг “The British Hand” гэх нэртэй бүлгийн гишүүн юм байна.

Хэргийг мөрдөн байцаах явцад тэрбээр 3D принтерээр гар буу хэвлэх, эсхүл энгийн буу худалдаж авах уу гэдгээ дэмжигчид гишүүдтэйгээ санал хуваалцсан гэнэ.

Арваннэгдүгээр сард тус бүлэг зэвсэг худалдаж авахын тулд “PayPal” төлбөрийн нөхцөлөөр хамтын данс үүсгэхийг ч санал болгосон аж.

Түүний хэлснээр тэрээр террорист бүлэглэлийн “босс” нь ба тэсрэх бодис үйлдвэрлэх гарын авлага хүртэл бүтээсэн байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button