
Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүд тэр дундаа хар тамхины бүлэглэлүүд мөнгө олох шинэ аргатай болсон талаар “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээлжээ.
Гэмт хэргийн ертөнцийн төлөөлөгчид алдартай видео тоглоомоор дамжуулан хүүхдүүдтэй олон нийтийн сүлжээгээр харилцан итгэлийг нь олж авсныхаа дараа өөрсдийн бүлэглэлдээ элсүүлдэг хэрэг тархсан гэнэ.
Гэмт этгээдүүд “Free Fire”, “Call of Duty” болон бусад тоглоомуудаар дамжуулан насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбогдон залуу тоглогчдын дүр эсгэдэг байсан нь илэрчээ.
Тэд 11-14 насны хэд хэдэн хүүхдэд цагдаагийн ажилтнуудын утсыг чагнахыг санал болгосон хоёр долоо хоног ажилласных нь төлөө 16 мянган песо амласан ч эцэстээ хүүхдүүдийг хулгайлан барьцаалж мөнгө төлөхийг шаардсан аж. Хуурч мэхэлсэн хүүхдүүдээ өөр хот руу аваачин тэндээ хоёр сар орчим хорьсон байна. Азаар тэдгээр хүүхдүүдийг барьцаанаас сулласан байна.
(Эх сурвалж: Bloomberg)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.