ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ Умард Солонгосыг өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалав

Цаашид өдөөн хатгасан үйлдлээсээ татгалзаж, хэлэлцээр хийхийг АНУ Умард Солонгосын эрх баригчдад хандан уриаллаа. Энэ талаар НҮБ-д суугаа АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас-Грифилд Умард Солонгос пуужин хөөргөсөнтэй холбогдуулан мэдэгдлээ.

“АНУ Умард Солонгосыг цаашид өдөөн хатгалга хийхээс зайлсхийн бодитой яриа хэлэлцээ хийхийг уриалж байна” гэж төлөөлөгч ярив.

Линда Томас-Гринфилд мөн Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэн улам шахалт үзүүлэх хэрэгтэйг чухалчлав.

“Бидний байр суурь тодорхой байна. Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоол шийдвэрийг биелүүлэх ёстой ба Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үүднээс бодитой яриа хэлэлцээг эхлүүлэх цаг нь болсон” гэж нэмж онцлов.

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын хороо өмнө нь мэдээлсэн.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мөн Умард Солонгосоос Японы тэнгис рүү хоёр пуужин харвасан нь баллистик пуужин байх магадлалтай гэдгийг баталсан юм.

АНУ-ын арми ч Умард Солонгосын эрх баригчдыг пуужин харвасан хэмээн буруутгаж эхэлсэн. Мөн НҮБ Умард Солонгос ийнхүү олон удаа баллистик пуужингийн туршилт хийж байгаад санаа зовниж болгоомжилж байгаагаа илэрхийлэв.

(Эх сурвалж: voanews.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button