ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Эд Ширан коронавирусийн халдвар авч, өөрийгөө тусгаарлав

Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг Их Британийн дуучин, ая зохиогч, жүжигчин Эд Ширан /Ed Sheeran/ коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар дуучин өөрөө “Инстаграм” хуудсандаа нийтэлжээ.

Ширан хэлэхдээ, коронавирусийн шинжилгээгээр хариу нь эерэг гарсан тул өөрийгөө бусдаас тусгаарлахаас өөр аргагүй болсон гэнэ. Тиймээс өмнө нь уран бүтээлийнхээ хувьд төлөвлөсөн байсан хэд хэдэн хуваарьт ажил нь хойшиллоо. Гэвч дуучин гэрээсээ гаралгүйгээр онлайнаар уран бүтээлээ хийх боломжтой гэнэ.

“Та бүхэн ч гэсэн биеэ бодоорой. Бүгдийг чинь тэврэе” гэж Эд Ширан бичжээ.

(Эх сурвалж: uk.news)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button