Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, дөрвөн хүн нас баржээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. хоёрдугаар хорооны “Их дарь-Эх”-ийн дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар аравдугаар сарын 25-ны үүрийн 04:04 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button