ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Энэтхэгийн ууланд цас орсны улмаас 11 хүн нас баржээ

Энэтхэгийн ууланд их хэмжээний цас орж, цаг агаарын таагүй байдал үүссэний улмаас жуулчид, ачаа тээвэрлэгч болон хөтөч гээд 11 хүн амиа алджээ. Мөн сураггүй болсон хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Агаарын цэргийн хүчин аравдугаар сарын 18-нд далайн түвшнээс дээш таван километрийн өндөрт орших Уттаракханд хотын Ламхага даваанд томоохон хэмжээний аврах ажиллагааг эхлүүлжжээ. Учир нь, тэд 17 аялагч замаасаа хазайн, замаа алдсан аж. Талийгаачдын цогцсыг хамгийн аймшигтай хавцалын тэндээс олсон ба аврагчид цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр цэргийнхэн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар нисдэг тэргээр очсон байна. Хоёр хүн эсэн мэнд олдож, эмнэлэгт хүргэгджээ. Өөр дөрвөн хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button