СПОРТ

ДАШТ: Б.Мишээлт ялж, Х.Энхмандах дийлдлээ

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас найман тамирчин өрсөлдөж буй.

Тэмцээний эхний өдөр Б.Чинзориг ялж, Х.Энх-Амар дийлдсэн.

Эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах Азербайжаны тамирчин Масуд Юсуфзадетад ялагдлаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр Х.Энх-Амарын төрсөн дүү нь юм.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д өрсөлдсөн Б.Мишээлт Грекийн тамирчин В.Магриганисыг яллаа. Тэрбээр удаах тойрогт Тайванийн боксчинтой өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button